Номадс катеринг энд интегрэйтед сервисис ХХК лого
EN
Номадс катеринг энд интегрэйтед сервисис camel icon
Номадс Катеринг энд Интегрэйтед Сервисис (Номадс Катеринг) ХХК нь кэмпийн цогц үйлчилгээ үзүүлдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Бид 2006 оноос төв суурин газраас алслагдсан уул уурхай, барилгын салбарын урт болон богино хугацааны дотоод, гадаадын төслүүдэд кэмпийн катеринг болон бусад үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Бидний Эрхэм Зорилго
Олон улсын жишиг, стандартад нийцсэн хээрийн кэмпийн цогц үйлчилгээг үзүүлдэг Монгол улсын тэргүүлэгч компани болох

Бид газар зүйн байршил, цаг агаарын хүнд нөхцөлд хөдөө хээр ажиллаж амьдарч байгаа ажилчдад чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хамгийн нарийн стандартуудад бүрэн нийцсэн амьдрах хамгийн тав тухтай нөхцлийг санал болгодог нь бидний эрхэм зорилго юм.

Манай компани Оюу Толгой ХХК, Өмнөдийн нүүдэл ХХК, Арева Монгол ХХК, Шнайдер Электрик Монголиа ХХК, Транс Говь ХХК, ЭнТиБи ХХК, Энержи Ресурс ХХК, NUBIA төслийн гүйцэтгэгч Самсунг С&Т корпорацийн SCTEСM ХХК зэрэг компаниудад кэмпийн цогц үйлчилгээ болон оффисын цэвэрлэгээ, хангамжийн үйлчилгээг үзүүлж байна.
Номадс Катеринг энд Интегрэйтэд Сервисис ХХК
© 2015 он Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан