Номадс катеринг энд интегрэйтед сервисис ХХК лого
EN
Худалдан авалт & ложистик camel icon
Бид худалдан авалт, ложистикийн үйлчилгээг хялбар, үр ашигтай, шуурхай гүйцэтгэнэ

Худалдан авалт
НКИС үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой хангамж, худалдан авалтад онцгой анхаарал хандуулдаг. Номадсын сүлжээ ресторанууд болон НКИС хамгийн шилдэг үндэсний хэмжээний үйлдвэрлэгч компаниудтай ханган нийлүүлэлт, худалдан авалтын чиглэлээр өргөн хүрээнд хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд бид үндэсний болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бүтээгдэхүүн, бизнесийн зах зээлийг дэмжин Монгол үндсэн ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд хамтын ажиллагаатай ажилладаг. Бид дотоод ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад хүрэхэд нь туслах зорилгоор компанийн зах зээлийн талаарх өргөн мэдлэгтэй дотоод аудитын баг үнэлгээ хийдэг. НКИС эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, хүнсний аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарал тавьж ажиллахын зэрэгцээ үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг дагаж мөрддөг. Шаардлагатай тохиолдолд гадаад дах оффисоор дамжуулан импорт хийх боломжтой.

Агуулах
НКИС ХХК Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт олон улсын аюулгүй байдлын стандарт, НАССР стандартыг хангасан хуурай, хөлдүү, шингэн хүнс, цэвэрлэгээ үйлчилгээний бүтээгдэхүүн хадгалах агуулахтай бөгөөд агуулахын тавиурууд дээрх бараа бүтээгдэхүүнүүдийг бороо, цас, шороо гэх мэт гадны нөлөөллөөс хамгаалах хаалга, хаалттай ба ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүн зөөж тээвэрлэх зориулалттай тусгай тоноглол бүхий өргөгч машин, зөөгч тэрэгээр иж бүрэн тоноглогдсон.

Тээвэрлэлт
Бид тээвэрлэлт хийхэд шаардлагатай 2.5-20 тоннын ачаа тээврийн энгийн, хөргөгчтэй, бүхээгтэй автомашинуудыг өдөр тутмын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашигладаг. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх автомашин нь кэмпийн оршин суугчдын тооноос хамааран тээвэрлэлт хийдэг. НКИС ложистикийн үйлчилгээнд өөрсдийн автомашинуудыг ашиглаж байна.
Номадс Катеринг энд Интегрэйтэд Сервисис ХХК
© 2015 он Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан